
3.11нд буюу өнөөдөр 2NE1 хамтлаг Япон дахь дебют сингэл "Go Away”-ээрээ Японд дебютээ хийхээр төлөвлөж байсан
Харин сайны хажуугаар саар гэгчээр Дэлхий дахиныг донсолгон Японд өнөөдөр газар хөдлөлт болж, үүнээс болж 2NE1 хамтлагийн фен/Blackjack-үүд санаа Японд байгаа 2NE1-д санаа зовцгоож байна.
YG Entertainment-ын төлөөлөгч:
"Орон нутгийн ажилчидтай холбогдож чадахгүй, хамтлагийн 4н гишүүд хаана байгаа бол гэж сана зовж байсан. Тэд өнөөдөр
Asahi TV "Music Station,”-д тоглолт хийх байсан, гэвч тэдний дебют
цуцлагдаж, тэдний Япон дахь үйл ажиллагаа хойшлогдсон. 2NE1 анхандаа
12нд Солонгост буцаж ирэх байсан ч, одоо нисэх онгоцуудын нислэг
хойшлогдсон, тиймээс бид ирээдүйн нөхцөл байдлыг харж хүлээж байна" гэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн:
"2ne1 Японд сайн загвартай байшинд байгаа ч газар хөдлөлтийн хүчээс
болоод хананд цав гарсан, 2NE1 өөрсдийн тоглолтоо хийж чадахгүй
харамсалтай ч гэсэн тэд ямар ч хохиролгүй аюулгүй байгаа, тиймээс
тайвширцгаа даа" гэжээ.
2NE1 хамтлаг албан ёсоор өнөөдөр Asahi TV "Music Station"-д дебютээ хийх байсан ч газар хөдлөлтийн уршигаас болоод цуцлагдаж, тэдний Япон дахь promotion хойшлогджээ.
Мөн Kara хамтлаг аюулгүй байгаагаа мэдэгдсэн ба 12нд буцаж ирэх байсан ч нислэгээс болон хойшлогджээ. Мөн тэнд байгаа The Boss, JYJ-ийн Junsu, Han Hyo Joo, Shin Min Ahm, Kim Jung Hoon нар фенүүддээ аюулгүй байгаагаа мэдээлэлжээ.
Аюулгүй байгаа нь яамай даа, үүнээс илүү Японд байгаа Монголчуудад санаа зовж байна шүү, Бурхан Японыг ивээг!!!