Нийтэлсэн: barhas
Үнэлгээ: 0
Огноо: 2025-06-14, 8:50 PM

Холливудын алдарт жvжигчин Nicole Kidman болон Aaron Eckhart нарын
хамтран тоглосон "Rabbit Hole” хэмээх энэхvv киноны зохиолыг америкийн
жvжгийн зохиолч David Lindsay-Abaire єєрийн 2005 оны жvжгээ дэлгэцний
бvтээл болгон шинэчлэн бичсэн бєгєєд найруулагч John Cameron Mitchell
найруулжээ. Lionsgate компаний бvтээл болох энэ кино Торонтогийн олон
улсын кино фестиваль дээр 9-р сарын 13-нд анхлан дэлгэцнээ гарсан
байна.
Кинонд: Danny нэртэй бяцхан хvvгийнхээ хамт амьдардаг байсан аз
жаргалтай гэр бvлийн амьдрал орвонгоороо эргэнэ. Энэхvv уй гашуутай
нєхцєл байдлын шалтгаан нь хос хоёрын амьдралын утга учир, гэрэл гэгээ
болсон хvv нь гэнэтийн ослоор єєд болсон явдал байлаа. Хосууд тус
бvрдээ єєрсдийн уй гашуутай байдлыг даван гарахаар тэмцэх ба хvvгийн
ээж Becca хvvг нь мєргєсєн єсвєр насны жолоочтой ойр дотно танилцахаас
эхэлж байхад хvvгийн эцэг Howie зовлон гунигийг нь хуваалцахыг хvссэн
бас нэгэн танилтайгаа хар тамхи татаж байлаа.
Гишүүд сайтыг ямарч алдаагүй цэвэрхэн үзэх болно Та заавал бүртгүүлээрэй..