Нийтэлсэн: barhas
Үнэлгээ: 1
Огноо: 2025-06-14, 8:56 PM
Сүхбаатарын талбай түүний зэргэлдээ
орших "Central tower", Улсын их дэлгүүр, Үндэсний соёл амралтын
хүрээлэн зэрэг томоохон газрууд баярын сүлд модоо засаж, нийслэлийн
өнгө үзэмжийг ихээр чимж байна. Түүнчлэн өнгөрсөн зун тодорхой
шалтгаанаар хаагдсан Хүүхдийн парк шинэ жилийн баярын өдөрт зориулан
мөсөн хотхон байгуулжээ. Энд өвөл, зунгүй ашиглах мөсөн гулгуурын
талбайг ашиглалтад оруулаад долоо хонжээ. Энэхүү мөсөн хотхонд
Египетийн Пирамид, Цагаан хэрэм, Эйфелийн цамхаг, үзэсгэлэнт Таж махал
зэрэг ертөнцийн гайхамшгуудыг мөсөөр урлаж сүндэрлүүлжээ. Түүнчлэн
гацуураа авч амжаагүй хүмүүс энд болж буй яармагаас төрөл бүрийн
гацуур, тоглоом, чимэглэл, дү дү машин, ноос, ноолууран эдлэл худалдан
авах сонголт бий. 180 см өндөртэй цагаан гацуур 300.000, хөвсгөр цасан
гоёлтой ногоохон гацуур 350.000, тоглоом чимэглэл 1000- 60.000
төгрөгийн ханштай байна.

















Гишүүд сайтыг ямарч алдаагүй цэвэрхэн үзэх болно Та заавал бүртгүүлээрэй..