
Солонгосын
Шинжлэх ухаан, технологийн институтийн зохион бүтээсэн Engkey хэмээх
цагаан өнгөтэй, өндөг хэлбэрийн робот зүүн өмнөд зүгийн Дэгү хотын 21
дунд сургуульд Даваа гаригаас хичээл зааж эхэлжээ.
Энэхүү 29 робот
нь ойролцоогоор нэг метр урттай ба нүүрний оронд ТВ-ийн дэлгэцтэй,
дугуйгаар анги дотор явж сурагчидттай ярилцана. Мөн тэдэнд ном уншиж
өгөх, хөгжмийн аянд толгой, гараа хөдөлгөн бүжиглэх чадвартай.
Кавказ
эмэгтэйн дүрс бүхий дэлгэцтэй роботыг Филиппинд байрлах англи хэлний
багш нар удирдах бөгөөд тэд алсын хяналтын системээр хүүхдүүдийг харж,
сонсох юм. Камернууд филиппин багшийн нүүрний хувирлыг хоромхон зуур
роботын царайнд дамжуулна хэмээн ахлах эрдэмтэн Сагонг Сеон Де хэлжээ.
"Боловсрол
сайтай, туршлагатай филиппин багш нар Өмнөд Солонгосыг оролцуулан өөр
бусад газарт байгаа багш нараас хамаагүй хямд” гэж тэр хэлж байна. Ном
уншихаас гадна роботуудад дуу дуулах, цагаан толгойн тоглоомыг
хүүхдүүдтэй тоглох программуудыг суулгажээ.
"Хүүхдүүд өхөөрдмөөр
харагддаг, сонирхолтой роботод дуртай байгаа нь харагдаж байна. Зарим
насанд хүрэгчид үүнийг жинхэнэ хүнээс илүү роботтой ярилцах нь илүү
хөнгөн зүйл гэж үзсэн ”тухай Дэгүгийн боловсролын албаны хүн хэлэв.
"Ангид
роботууд байх нь оюутнуудыг илүү идэвхтэй болгодог, ялангуяа
хүн-багшаас эмээн ярихаасаа ичдэг хүүхдүүдэд илүү тустай ” гэж тэрбээр
нэмж хэлсэн байна.
Эрдэмтэд 2009 оноос хойш хүүхдүүдэд англи хэл,
математик, шинжлэх ухааны болон бусад хичээлүүдийг өөр өөр түвшнээр заах
багшийн программыг хэрэгжүүлж байгаа ба роботуудыг 5-8 сая вонны үнэнд
багтаахаар зорьж байна. Роботны одоогийн үнэ 10 сая вонн юм.