9 сарын 11 гэхээр л хэн бүхний өмнө аймшигт үхлүүд үзэгддэг гэвч
ирээдүйд болох өндөр магадлалтай сүйрлүүдийн хажууд энэ халдлага юу ч
биш юм. Цаг хугацаа явах тусам дэлхий илүү сайхан болж, илүү их хөгжиж
байгаа боловч цаагуур нь муу зүйлүүд ч гэсэн хөгжсөөр л.
• Цємийн дайн: Ирээдүйд дайн цөмийн зэвсэгтэй холбоотой болж мэдэх юм.
Учир нь ийм зэвсэгтэй болсон эсвэл ийм зэвсэгтэй болох боломжтой олон
улс орон байна. Энэтхэг, Пакистаны хооронд атомын дайн гарлаа гэхэд
тэдгээр улс хүн ам ихтэй учраас 100 сая, түүнээс ч олон хүн тэр дороо
үхэж болохоор байна. Энэтхэгийн хойг даяар болон түүнээс цааш цацрагийн өвчлөл тарж болзошгүй.
• Дэлхийн санхүүгийн сүйрэл: 1930-аад оны
эхээр олон улсын санхүүгийн систем уналтад орж дэлхий даяар эдийн
засгууд хямарсан билээ. АНУ түүхэндээ хамгийн хүнд хямралыг туулж,
Германчуудын цєхрєл нацистыг єєгшүүлж, Японд миллитерми єндийсєн юм.
Эдүгээ даяаршил, харилцаа холбоо, интернет нь санхүүгийн системүүдийг
єєр хооронд нь урьд урьдаас илүү нягт холбож орхижээ. Энэ нь дэлхийг
банк болон бизнесийн дампуурлын гинжин хамааралд улам эмзэг болгож,
улмаар эдийн засгуудын єєрийнх нь хүч чадлыг сулруулж байж ч мэднэ.
•
Дэлхийг сүйрүүлэх тахал: ДОХ, SARS, эмд тэсвэртэй сүрьеэ мэтийн шинэ
буюу дахин тархсан євчнүүд одоо л гэхэд жил тутам олон сая хүний амь
насанд хүрч байгаа бєгєєд цаашдаа бүр муу юм болж мэдэхээр байна.
Түүхээс үзвэл, Хар Үхэл хэмээх булчирхай хэлбэрийн тахал байж болзошгүй
нэг халдварт євчин эхэлж Азид дэгдээд дараа нь Европ руу тархаж,
1347-1351 онд олон улс оронд хүн амыг нь барах шахаж байжээ. Єнєєдєр
дэлхий маань хавьгүй олон хүн амтай, хоорондоо улам нягт холбоотой
болсон учир иймэрхүү тахал дэгдвэл хэдэн зуун саяараа ч үхэж болзошгүй
юм.
• Дэлхийг хамарсан шатны дайн: Исламчуудын террорист
халдлагад уурссан жүүд болон хиндичүүд сүмийнх нь ариун шүтээнийг
бузарлаж, шашны тэргүүнүүдийг нь хороож эхэлж болзошгүй юм.
Мусульманчууд хариуд нь жүүдийн сүм, хинди хийдэд халдаж болно.
Жүүдүүдтэй ойр байдаг, Мусульман хэт даврагсдын халдлагад одоо ч
хилэгнэж байгаа христүүд Мекка дээр атомын бємбєг хаяж шашин хоорондох
дэлхийн дайныг эхлүүлж мэднэ. Шамбалын дайн хэдэн зуун жил ч үргэлжилж
болзошгүй.
• Институцийн нуралт: Олон улсын эмх цэгц задарснаар
єнєєгийн соёл иргэншлийг бүрдүүлж байгаа банк, тєрийн байгууллага,
бизнесийн корпорац, сургууль зэрэг гол гол институц ууд олноороо сүйрч
болох юм. Эрх баригчид хоол хүнс, эрчим хүч, тээвэр зэрэг дэлхийг
хамарсан нарийн нийлмэл системүүдийн бие биенээ татсан уналтыг зогсоож
дийлэхгүй. Энэ задрал эмх замбараагүй байдал, цєхрєлд оруулах ба улмаар
єлсгєлєн, євчлєл, хүчирхийллээс шалтгаалсан үхэл цаашид нэмэгдэж
болзошгүй.
• Байгалийн сүйрэл: Байгалийн нєєцийг хомхойрон
ашиглах нь эцэстээ хүрээлэн байгаа орчныг хүн амьдрах аргагүй болтол
хувиргах таагүй єєрчлєлтүүд дараа дараалан явагдахад хүргэнэ. Ургамал
амьтад их хэмжээгээр сєнєснєєс болж тоос шороо, бохирдол нарны гэрлийг
халхална. Хүмүүс улам багасаж буй хүнсний нєєцийг олж авахын тєлєє
яахаас ч буцахгүй болно. Євчлєл газар сайгүй гарна. Амьд үдэгсэд нь
харгислалд єртєнє.
Ирээдүйн найман ашигтай сүйрэл: Хэдэн жилийн
ємнє хэсэг залуус эерэг утгатай сүйрлийг илэрхийлэх үг англи хэлэнд
байдаггүй учраас нэг үг шинээр зохиох гэж оролджээ. Тэд эцэстээ "
benestrophe" ( Вепеfit- ашиг тус, саtаstrорhе- сүйрэл зэрэг үгсийн
эвлүүлэг бололтой- орч.) гэдэг үг дээр тогтжээ. Энэ үг нийтэд
дэлгэрээгүй боловч бидэнд иймэрхүү нэр томъёо шаардлагатай байгаа учраас
үүнийг ашиглая. Урьд нь дурдаж байсанчлан " гэнэтийн явдал" заавал муу
байх албагүй. Гайхамшигтай сайхан зүйл ч байж болно.