Нийтэлсэн: mgl_m[oo]gii
Үнэлгээ: 0
Огноо: 2024-04-23, 4:12 PM
Нэг л хэвийн уйтгартай Taskbar, Старт товчлуур, цонх харсаар залхаж байна уу? Тэгвэл бид та бүхэнд Windows 7 дээр хэрхэн Visual Style Theme буюу WIndows-н үзэгдэх орчинг бүхлээр нь өөрчилөх чадвартай Theme-г хэрхэн хийх талаар алхам бүрчлэн зааварчилсан мэдээг бэлтгэн хүргэж байна. Үүнийг хийхэд жоохон ярвигтай хэдий ч маш энгийнээр тайлбарласан учир хэн бүхэн уншаад ойлгочих байх гэж найдаж байна. Өмнө нь бид та бүхэнд Hyperdesk-н ганц кноп дараад л идэвхжүүлчихдэг Theme-г хүргэж байсан бол энэ удаад хүргэж буй зааврыг уншиж сурж авснаар өөрийн хүссэн theme-г төвөггүйхэн өөрийн пс дээр суулгах боломжтой болох юм. Үүнийг хийхийн тулд нилээд болгоомжтой байх хэрэгтэй ба үүнээс үүдсэн асуудлуудыг бид хариуцахгүй гэдэгийг анхаарна уу. Гэхдээ мэдээж ямар нэгэн асуулт байвал надаас орж ирээд асууж болно. Таалагдана гэдэгт итгэлтэй байна!
1. Юуны өмнө та эхлээд өөрийн хүссэн Theme-ээ сонгох хэрэгтэй. Theme тус бүр адилгүй бөгөөд дотроо Font болоод бусад өөр зүйлүүдийг солих боломжтой ч theme байдаг. Ямартай ч би Dark agility blue хэмээх theme-г сонгож авлаа. Бидний сонгож авсан Theme-г задламагц ийнхүү харагдана.
2. Хамгийн түрүүнд Fonts гэх фолдерлуу орж дотор буй fontнууд дээр Mouse 2 даран Install сонголтыг сонгоно.
3. Үүний дараагаар бид Universal Theme Patcher гэх програмыг ашиглан Системийн файлуудыг patch хийх хэрэгтэй болно. Програм X64 болоод X86 гэсэн 2 төрлийх байгаа. Хэрвээ та 32Bit-н үйлдлийн систем хэрэглэдэг бол X86-г, 64bit-г хэрэглэдэг бол x64-г сонгон ашиглах хэрэгтэй. Програмаа нээгээд зурган дээр харагдаж буй шиг бүгдэнг нь Patch сонголтыг дарах хэрэгтэй. Бүгдэнг нь patch хийсний дараа компьютороо заавал Restart хийх хэрэгтэйг анхаарна уу. Жич: Энэхүү програм болоод бусад хэрэгтэй зүйлүүдийг доор татахаар багцлан оруулсан болно.
4. Компьютэр-ээ ассаны дараа Theme folder дотор орших файлуудыг C:\Windows\Resources\Themes дотор хуулна. Хуулсаны дараа Dark Agility - Blue Version.theme-г хуулсан газраасаа ажиллуулна. Үүний дараа таны пс ийм байдалтай харагдах ёстой.
5. Ерөнхийдөө бидний Theme-ны үндсэн бүтэц маань орчихсон гэсэн үг. Гэвч бид Taskbar, Start товчлуур зэрэг зүйлсүүдийг солих дутуу байгаа. Үүнийг хийх нь хамгийн чухал зүйл нь юм шүү. Үүнийг хийхийн тулд System Files дотор буй explorer.exe, explorerframe.dll, shell32.dll, timedate.cpl гэх файлуудыг C:\Windows болоод C:\Windows\system32 дотор байгаа үндсэн файлуудтай сольж хуулах хэрэгтэй болох юм. Үүнийг хийхийн тулд та хамгийн түрүүнд солих гэж буй файлуудынхаа Ownership буюу эзэмших бүрэн эрхийг авсан байх шаардлагатай. Бид доор үүнийг хийх жижиг хэмжээний Registry оруулсан бөгөөд та үүний тусламжтайгаар өөрийн солих гэж буй файл дээр mouse2 дарснаар TAKE OWNERSHIP сонголтыг сонгох боломжтой болно гэсэн үг. Зурагнаас харна уу. Зарим файлуудыг ганц ганцаар нь take ownership хийж болдоггүй бай ерөнхийдөө windows фолдероо бүхэлд нь TAKE OWNERSHIP хийчихсэн нь дээр. Жоохон удна гэхдээ танд асуудал гарахгүй сүүлд нь хэрэгтэй.
6. За ингээд өөрсдийн хэрэгтэй файлуудынхаа Ownership-г авсаны дараа System Files дотор байсан тэрхүү файлуудаа ориг файл байсан газар хуулчихад л хангалттай. Мөн ориг файлуудаа копидож аваад өөртөө нэг эх хувь үлдээсэн нь дээр шүү. Дараа ямар нэгэн асуудал гарахад буцааж хуулаад л болоо. Мөн ориг файл дээрээ давхарлаж хуулахдаа үндсэн файлын нэрийг сольсоны дараа хуулна уу. Жишээ нь: explorer.exe -г хуулах гэж байгаа бол үндсэн файлын нэрийг нь explorer1.exe болгоод өөрийн system files дотор байсан explorer.exe-г хуулах хэрэгтэй. Мөн л асуудал гарвал дараа нь хэрэг болно.
7. За ингээд бүх файлуудаа хуулж дууссаны дараа Restart хийгээд л таны компьютэр цоо шинэ юм шиг харагдах болно.
Товч:
1.Universal Theme Patch-р өөрийн системийн файлуудыг patch хийнэ. Restart хийх шаардлагатай
2. Theme фолдер дотор буй theme-г C:\Windows\Resources\Themes дотор хуулаад theme-г нь ажилуулна.
3. System Files доторх файлуудыг C:\Windows болон C:\Windows\System32 фолдерууд доторх ориг файлуудтай солино. Үүний тулд солих файлуудын Ownership-г авсан байх хэрэгтэй4. Файлуудаа сольж хуулаад Restart хийнэ.
Та хүссэнээ Theme-ээ Гүүгл ашиглан хайж болох ба хайхын тулд "Visual Styles For Windows 7" Болон "Themes For Windows 7" гэсэн түлхүүр үгнүүдээр хайх боломжтой.
Доорх линкүүдээс мөн theme татаж авах боломжтой: http://www.addictivetips.com/windows-tips/download-windows-7-themes/
http://www.techpetals.com/windows-7-dark-themes-10-dark-black-themes-for-windows-7.php
Асуулт байвал: mgl_moogii13@yahoo.comЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар холбогдоно уу. Майл бичих хэрэггүй зөвхөн Ymessenger ашиглана уу. Таалагдсан бол сэтгэгдэлээ үлдээгээрэй.
TaTaX | HeregteI FileS
Гишүүд сайтыг ямарч алдаагүй цэвэрхэн үзэх болно Та заавал бүртгүүлээрэй..