ZEOS

Хэн бүхэнд зориулав:
Бүлэг: зочин
Шинэ ирсэн захиа: 0 
Ип хаяг: 3.141.47.221
Өнөөдөр: 2024-04-19 9:28 AM

Солонгос оддын эргэн тойронд 

Солонгос оддын мэдээ мэдээлэл сонин хачин фото зураг сонирхолтой видёо олон ангит кино бүгдийг эндээс...
Êàðòà ñàéòà Êîíòàêòû Ãëàâíàÿ
Ñêðûòü ðåêëàìíûé áëîê

шилдэг 8 гишүүн

null Нэр: zulaa
nullМэдээ: 0
null:
Элит гишүүн
nullСэтгэгдэл: 190

null Нэр: ♥♥agooze♥♥
nullМэдээ: 21
null:
админ
nullСэтгэгдэл: 164

null Нэр: hulaka
nullМэдээ: 0
null:
гишүүн
nullСэтгэгдэл: 99

null Нэр: suvd
nullМэдээ: 0
null:
гишүүн
nullСэтгэгдэл: 90

null Нэр: barhas
nullМэдээ: 602
null:
супер админ
nullСэтгэгдэл: 49

null Нэр: solongo
nullМэдээ: 0
null:
гишүүн
nullСэтгэгдэл: 40

null Нэр: ganaa
nullМэдээ: 0
null:
гишүүн
nullСэтгэгдэл: 28

null Нэр: mickey
nullМэдээ: 12
null:
админ
nullСэтгэгдэл: 11


шинэ гишүүд

null Нэр: galzunduidorj
nullМэдээ: 0
null:
гишүүн
nullСэтгэгдэл: 0

null Нэр: batjargalbaasanhuu22
nullМэдээ: 0
null:
гишүүн
nullСэтгэгдэл: 0

null Нэр: tvwshintogtohdagwa
nullМэдээ: 0
null:
гишүүн
nullСэтгэгдэл: 0

null Нэр: enjkaenkj05
nullМэдээ: 0
null:
гишүүн
nullСэтгэгдэл: 0

null Нэр: sededbayndalai
nullМэдээ: 0
null:
гишүүн
nullСэтгэгдэл: 0


статистик

одоо вэб хуудсанд 1
онлайн зочид 1
онлайн гишүүд 0

админтай болзох

facebook like


календар

















хэрэглэгчийн хэсэг

үерхэл булан


санал асуулга

Ямар олон ангит кино үзмээр байна?



мини чат


сурталчилгаа


таньд хэрэгтэй

Mozilla Firefox 3.6 Beta 5

Та манай сайтыг дэлхийн шилдэг интернэт хөтөч болох Firefox-оор үзэхийг санал болгож байна ГэРэЛ.тк...!
Татаx: Монгол
Download: English
Herunterladen: Deutsch
Télécharger: Français
Scaricare: Italiano
 

сурталчилгаа


WWW.kpopstars.TK
Ангилал: Мэдээ

Нэрт жүжигчний үрчилж авсан монгол охин сайхан амьдарч байна

ÀâòîðНийтэлсэн: barhas

|Үнэлгээ: 0 ÄàòàОгноо: 2024-04-19, 9:28 AM

Шотланд гаралтай Английн нэрт жүжигчин Эван (Ewan, уг нь Юуэн гэж уншигддаг аж) МакГрэгор 2006 онд дөрвөн настай Жамьян (Жэмиан) охиныг үрчилж авсан юм. Монголын хэвлэлүүд тухайн үед мэдээлсэн нь үгүй. Эваныг "Оддын дайн”, "Мулен Руж” гээд Голливудын олон кинонд тоглосноор нь манай уншигчид сайн танина. Өнөө үед тэрбээр Английн хамгийн эрэлттэй жүжигчинд зүй ёсоор тооцогддог. Жамьян охиныг үрчилж авах үед Эван эхнэр Ив Мавракис нар Клара Матильда, Эстэр Роуз охидуудтайгаа амьдарч байсан юм.
Эван өөрийн гэр бүл, охидуудаа хэвлэлийнхнээс тун их нууцалдаг. Тиймээс тэдний зургийг авна гэдэг нь юунаас ч хэцүү ажил байдаг аж. Гэр бүлийнхнийгээ хэвлэлийнхнээс улайран хамгаалж, шүүхдэлцэж байсан удаатай. Гэхдээ 2009 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр Жамьян охиныхоо талаар дурьдсан байдаг.
"Би 2004 онд дэлхийг тойрон аялахдаа Монголд очиж байсан юм. Монгол улс надад мартагдашгүй дурсамж үлдээсэн. Яагаад гэдгийг нь сайн тайлбарлаж мэдэхгүй байна л даа. Монголын үзэсгэлэнт байгаль, байгалийн дүр төрхийг юутай ч хослуулж болох. Нисч яваа шувуу, эсвэл зэрэглээн дундаас гэнэт гарч ирэх тэмээтэй монгол эр, эсвэл тал дундуур тоос босгон давхиж яваа мотоциклтэй хүн гээд ер юутай ч хослуулж болох тэрхүү байгалийн төрхийг нь санаад байдаг юм уу.
Эсвэл зам ч үгүй, замын тэмдэгт ч үгүй, ер юу ч байхгүй зэрлэг талд өөрсдөө бүхнийг шийдэж явсан нь тод дурсамж үлдээсэн юм уу бүү мэд. Хаагуур явахаа тогтоохын тулд заримдаа хэдэн цагаар толгойгоо ажиллуулах шаардлага тулгардаг байлаа. Товчхондоо, ёстой л аялагч нарын жинхэнэ диваажин газар. Миний очихыг мөрөөдөж байсан газар Монгол мөн юм билээ (инээв). Энэ диваажинд хөдөөний ард түмэн нь намайг мотоцикл хөлөглөсөн Оби-Ван Кеноби ("Оддын дайн”-д түүний бүтээсэн дүр) гэдгээр хүлээж аваагүй шүү. Ямартай ч, бид нийслэлд нь хүрч чадсан бөгөөд Улаанбаатарт биднийг хүлээн авахад бэлтгэгдсэн байсан. Учир нь Монголд очихоосоо өмнө би UNICEF-ын Сайн санааны илч гэдэг утгаараа тус улсын асрамжийн газруудтай танилцаж хүүхдүүтэй нь уулзана гэдгээ урьдчилан тохиролцсон байв. Ингээд Чарли (хамт аялсан жүжигчин найз нь) бид хоёр асрамжийн нэг аймшгийн төвд дөрвөн настай охиныг олж харсан. Тэр бяцхан охин маш туранхай, нарийхан хөлтэй, нэг буланд толгойгоороо хана түшин шалан дээр хэвтээд чичирч байсан юм. Зүрх минь урагдах шиг л болсон. Тухайн үед бүгдийг нь энхрийлж, чадах бүхнээ л зориулсан. Харин дараа нь Монголд эргэж ирэн эхнэр бид хоёр тэр бяцхан охиныг үрчилж авсан юм. Энэ талаарх нарийн ширийныг би ярих дургүй. Тиймээс сэтгүүлч та бүхэн хаанаас ч энэ талаарх мэдээллийг олж чадахгүй. Шалгаад үзээрэй. Одоо би гурван охинтой хүн гэдгээ л хэлье” гэж Эван ярьжээ.
Бас нэг сонирхолтой баримт бий. Өөрийнх нь ярьснаас үзвэл Эван нэлээд балгачихдаг нэгэн байсан аж. Харин хүүхдүүд нь л түүнийг гашуун ундаанаас татгалзахад нөлөөлсөн талаар ярьсан байдаг.
"Миний алдар нэр цуурайтаж эхлэх тэр л үеэс би маш их уудаг болсон. Ганц хундага юмгүйгээр өнждөг өдөр гэж байдаггүй байлаа. Хэвийн бус байдалтайгаар зураг авалтад очиж байсан тохиолдол ч бий. Азаар, найруулагч намайг загнаж байсан удаагүй. Ажлаа сайн хийж чаддаг байсан учраас тэр. Жаахан балгасан үедээ хэвлэлийн бага хурлуудын үеэр эсвэл янз бүрийн сэдвээр ярилцлага өгөхдөө онгирчихдог тал байсан. Илүү дутуу юм хамж шимээд ярьчихдаг байлаа. Согтуудаа би хамгийн сайн нь шүү гэдгийг л нотлох гэж зүтгэдэг байсан бололтой. Гэхдээ би эрт ухаарсандаа баярлаж явдаг. Нэг удаа найзуудтайгаа бааранд сууж байтал бүгд л үр хүүхдүүдийнхээ тухай, тэдэндээ хичнээн хайртай тухайгаа ярьцгаалаа. Тэр үед би Ивтэйгээ гэрлээд, охинтой болчихсон байсан юм. Тэгээд энэ бааранд сууж байхдаа гэнэт л юу хийж байгаагаа ухаарсан юм. Үүрийн 4.00 цаг болж байхад би энэ бааранд суучихаад хүүхдүүдийн тухай мэдэмхийрээд сууж байх ч гэж дээ. Би архи уулаа гээд миний охинд ямар ашигтай юм бэ гээд бүхнийг эргэцүүлж бодсоны эцэст өнөөдрийг хүртэл би нэг ч удаа архи уугаагүй. Гэхдээ үнэнийг хэлэхэд, хаяа жаахан балгачихмаар санагддаг л юм” гэж чин сэтгэлээсээ хэлжээ
Эван өнөөдөр хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дэмжин, хандивын аянуудад оролцдог юм. Ийм буянтай айлын гэр бүлд багтах болсон Жамьян охин ирээдүйд эх орныхоо нэрийг дуурсгасан Голливудын нэрт жүжигчин болохыг хэн байг гэх вэ. Түүндээ аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье..


Гишүүд сайтыг ямарч алдаагүй цэвэрхэн үзэх болно Та заавал бүртгүүлээрэй..

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл: 1

Уучилана биз Таньд сэтгэгдэл бичих эрх байхгүй байна зөвхөн гишүүд сэтгэгдэл бичиж жаргах эрхтэй тул хурдан бүртгүүлж бидэнтэй нэгдэнэ үү!.

[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]


""""